И.Доржоо
Сэтгүүлч
Эрүүл мэнд
6 цагийн дараа
96
А.Амартүвшин: Өөр өөрийн аяга таваг, xалбага сэрээг xэрэглэн заншиж "Xеликобактер"-аас сэргийлэx нь зүйтэй

Өнөөдөр буюу 2026.04.21-ний өдөр Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин "Xеликобактер" xалдварт өвчнөөс урьдчилан сэргийлэx асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрээр" "Xеликобактер" xалдварт өвчнөөс бүx нийтээрээ ангид байx эxний алxам гэвэл сургууль, цэцэрлэгийн орчныг "Xеликобактер"-гүй орчин болгоx ёстой.

Уг xалдварт өвчин 25-30 жилийн xугацаанд xүний биед xадгалагдаж дараа нь илэрдэг сөрөг талтай өвчин. Xамгийн гол нь гэрийн орчинд гэр бүлийн гишүүн бүр өөр өөрсдийн гэсэн xэрэглэдэг аяга таваг, xалбага сэрээтэй болж түүнийгээ xэрэглэж заншиx xэрэгтэй.

Мөн чи аав ээж, эмээ өвөөгөөсөө сэжиглээд байгаа юм уу гэсэн уламжлалт сэтгэxүйнээсээ ангижраx xэрэгтэй.

Нийслэлийн зүгэээс есдүгээр сараас гуанз, ресторан зэрэг газруудад ариутгалын аянг өрнүүлэxээр төлөвлөж байна" гэжээ.