Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
120
Д.Ганмаа: Стратегийн худалдан авалт буюу санхүүгийн хөшүүргийг суулгаж өгөх ёстой

УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас түр хороо байгуулах гэж буй асуудлаар нь тодрууллаа.

Тэрээр,Гишүүн болсноосоо хойш эрүүл мэндийг бие даасан шинжлэх ухаан, тогтолцоогоор нь авч хэлэлцэх ёстой гэж ярьж байгаа. Ажлын хэсэг ахлаад хэд хэдэн хуулийн төсөл санаачлаад ажиллаж байгаа. Сайд болгоны ярьдаг асуудал бол эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын асуудал байдаг. Эрүүл мэндийн даатгал санхүүжилт маш чухал. Гэхдээ эрүүл мэндийн даатгал өөрөө эрүүл мэндийн тогтолцооныхоо санхүүжилтийн нэг хэсэг. Санхүүжилт бол зургаан баганын нэг хэсэг. Тэгэхээр том зургаар нь харж байж ярих хэрэгтэй.

Сүүлийн дөрвөн жилд анхан болон лавлагаа шатны тусламж үйлчилгээнд 1.5-2.6 дахин нэмсэн байна.  Мөнгө л нэмээд байвал ажиллаад байна гэсэн үг биш.

Яг үр ашгийг нь ярих ёстой. Яг үр дүнтэй ашигтай сайн чанартай тусламж үйлчилгээг үзүүлж, хүргэж байж санхүүжилт нь ордог. Чадахгүй байгаа бол санхүүжилтээс нь татдаг ойлголтыг стратегийн худалдан авалт гэж ойлгож болно. Үүний алсын зорилго нь ард иргэдээ эрүүл, урт удаан, чанартай наслуулах. Гэхдээ санхүүгийн дарамтгүй байлгах. Дандаа л гадаад руу явж эмчлүүлж байна. Буруу зөрүү оношлогдож байна.

Эдгээрийг хаахын тулд стратегийн худалдан авалт буюу санхүүгийн хөшүүргийг суулгаж өгөх ёстой. 

Шууд дамжуулалт: