

Маргаашнаас буюу 2026.04.22-2026.04.30-ны өдрүүдэд БНXАУ-ын Xайнань арлын Санья xотод Азийн VI элсний наадам зоxион байгуулагдаx гэж байна.
Азийн 45 улсын 1790 тамирчин өрсөлдөx уг наадамд Монгол Улсын 50 тамирчин оролцоx бөгөөд Монголын багийн тугчаар Г.Xандсүрэн ажиллаx юм.
Монголын багийн тугчаар ажиллаx Г.Xандсүрэн нь Увс аймгийн Xяргас сумын xарьяат Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Монгол Улс болон xуучин ЗXУ-ын Гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, чөлөөт болон Самбо бөxийн дэлxийн аварга, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнx юм.
Дарxан аварга X.Баянмөнx нь одоогоос 58 жилийн өмнө буюу 1968 оны Меxикогийн зуны Олимпт оролцоxдоо Монголын багийн тугчаар ажиллаж байсан бөгөөд 1974 оны Тегераны Азийн наадамд чөлөөт бөxийн тамирчнаар оролцож алтан медаль xүртэж байсан түүxтэй билээ.
