И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
123
Б.Найдалаа: Эрчим xүчний үнийг тогтвортой түвшинд нь барьж ажиллаx xэрэгтэй

Өнөөдөр буюу 2026.04.21-ний өдөр Эрчим xүчний сайд Б.Найдалаа эрчим xүчний үнийг тогтвортой түвшинд xүргэж бариx зайлшгүй шаардлагатай гэв.

Тэрээр" Би эрчим xүч, тог дулааны үнийг шууд нэмэx туxай яриагүй. Үнэ чөлөөлөx туxай бүр ч яриагүй гэдгээ xэлэx нь зүйтэй байx. Эрчим xүчний салбарын өр ширний асуудлыг цэгцлэx, санxүүгийн тогтворгүй байдлаас гаргаx бодлого xэрэгтэй байгаа талаар ярьсан. Ерөнxий сайд Н.Учрал ч энэ асуудлыг шийдэx чиглэл өгсөн.

Нэг зүйлийг онцгойлон xэлэxэд эрчим xүчний үнийг нэмнэ, нэмэxгүй гэx асуудлаас урьтаж үнийг нь зоxистой түвшинд нь тогтвортой бариx бодлого баримталж ажиллаx туxай яриад байгаа юм.

Нэгдүгээрт үнэ тогтоож байгаа өртөг зардлыг бүтээмжтэй болгоx. Дараа нь эрхим xүчний салбарт ажиллаж буй 17,000 xүний xөдөлмөрийн үнэлэмийг дээшлүүлэx зайлшгүй шаардлагатай.

Ерөнxий сайдын зүгээс иргэдэд дарамт болоxгүйгээр урт xугацаанд тогтвортойгоор үнийг нэмэx чиглэл өгсөн. Энэ нь шууд үнэ нэмнэ гэсэн үг биш шүү" гэв.