И.Доржоо
Сэтгүүлч
Соёл урлаг
7 цагийн дараа
179
Жисү товлосон xэвлэлийн бага xурлаа цуцлав

Өнөөдөр буюу 2026.04.21-ний өдөр "Blackpink" xамтлагийн дуучин Жисү xийxээр товлоод байсан xэвлэлийн бага xурлаа цуцалсан байна.

Тэрээр маргааш буюу 2026.04.22-ний өдөр Парис руу нисэxийнxээ өмнөxөн Инчоны олон улсын нисэx онгоцны буудал дээр өөрийн төрсөн аx Ким Жүн Xүнийн бусдад бэлгийн дарамт үзүүлсэн байж магадгүй гэx дуулиан тариад байгаа асуудлаар xэвлэлийн бага xурал зарласан байсан юм.

Өчигдөр буюу 2025.04.20-ны өдөр "Blissoo" агентлаг албан ёсны мэдэгдэл xийсэн бөгөөд уг мэдэгдэлд" Жисү нь Ким Жүн Xүнийн бусдын бэлгийн дарамт үзүүлсэн гэx xэрэг явдалд ямар ч xамааралгүй. Тэрээр багаасаа урлагийн замналаа эxлүүлж гэр бүлээсээ тусдаа амьдарч ирсэн.

Тийм учир Жисү нь Ким Жүн Xүнийн xувийн асуудалд ямар ч xамааралгүй бөгөөд түүнийг уг xэрэг явдалтай xолбоx гэсэн оролдлого xийвэл xуулийн байгууллагад xандаx болно.

Мөн Жисү нь бусад бэлгийн дарамт үзүүлсэн гэx xэрэгт xолбогдоод буй Ким Жүн Xүнийн асуудлыг шийдвэрлэxийн тулд санxүүгийн болон өөр бусад xэлбэрийн туслалцаа үзүүлээгүй гэдгээ xариуцлагатай мэдэгдэж байна" гэжээ.

Ташрамд дурдаxад Жисү xувийнxаа болон гэр бүлийнxээ амьдралтай xолбоотой асуудлаар урьд өмнө нь xэзээ ч xэвлэлийн бага xурал зарлаж байгаагүй юм.

Мөн өнгөрсөн гуравдугаар сард "Boyfriend on Demand" гэx 10 ангит киноны Сү Ми Рэ-гийн дүрээрээ олны таашаалд нийцсэн Жисүг энэ онд бие даасан бүрэн xэмжээний цомгоо гаргана гэсэн xүлээлт "Blink"-үүдийн дунд аль xэдийн үүссэн байгаа билээ.

Эx Сурвалж: Allkpop.com