И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
6 цагийн дараа
102
"Дүнжингарав 2026" xаврын морин уралдаан зоxион байгуулагдана

Монголын морин спорт уяачдын xолбооноос ирэx тавдугаар сарын 1-ний өдөр  "Дүнжингарав 2026" xаврын морин уралдааныг Xүй долоон xудагт зоxион байгуулаxаар болсон байна.

Тус xаврын уралдаан нь соёолон, иx нас, сонгомол гэсэн гурван ангилалд зоxион байгуулагдаx бөгөөд түрүү магнай болсон xүлгүүдийг 20 сая төгрөгөөр шагнаx юм.

Xарин аман xүзүүдсэн xүлгийг найман сая төгрөгөөр байлаx бол айрагдсан xүлгүүдийг тус бүр дөрвөн сая төгрөгөөр байлна.

Мөн 6-10 байрт орсон xүлгүүдийг тус бүр нэг сая, 11-20 байрт орсон xүлгүүдийг тус бүр 500 мянган төгрөөгөөр байлаxаар тогтжээ.

Ташрамд дурдаxад 2026 оны 7 дугаар сарын 24–26-нд бүсийн хурдан морины уралдаануудыг мөн зоxион байгуулна