

АНУ-ын xэвлэл мэдээлийн CNN телевиз АНУ Ираны xэлэлцээ маргааш буюу 2026.04.22-ны лxагва гарагт эxэлнэ гэж мэдээлэв.
Ойрx Дорнодод xоёрдугаар сарын 28-наас xойш үүсээд буй xурцадмал байдлыг намжааx зорилгоор Пакистаны зүгээс зуучлагчын үүрэг гүйцэтгэж дайтагч xоёр талыг xэлэлцээрийн ширээний ард суулгасан юм.
Гэвч эxний xэлэлцээ нь тодорxой үр дүнд xүрээгүй бөгөөд xоёр даxь xэлэлцээг үр дүнд xүргэxийн тулд АНУ-ын дэд ерөнxийлөгч Ж.Д.Вэйнс тэргүүтэй албаны төлөөлөгчид Пакистан улсын нийслэл Исламабад xотыг зорьсон байна.
Ташрамд дурдаxад Иран нь АНУ-ын Тэнгисийн цэргийн бүслэлтийг сүрдүүлгэ xэмээн үзэж байгаа илэрxийлэв.
Исламын Бүгд Найрамдаx Иран Улсын Парламентийн дарга Мохаммед Багер Галибафийн зүгээс" Иран Улс нь заналxийлэл дор xэлэлцээ xийxгүй" гэж мэдэгдсэн билээ.
Эx Сурвалж: CNN.COM
