И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
102
Өнөөдөр Азийн VI элсний наадам эxэлнэ

Өнөөдөр Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийнэ.

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: Ирвэс хамгаалах сангаас санаачлан зохион байгуулдаг ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагчдыг шалгаруулах ёслол “Улаанбаатар галериа”-ийн “Жуулчин баллрүүм”-д болно.

10:30 цагт: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн бэлтгэл ажил, бүртгэл, зохион байгуулалт, маршрут, хаах авто замын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал СТӨ-ний 13 давхарт болно. 

14:00 цагт: Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлттэй холбогдуулан Эрүүгийг хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгээс зохион байгуулах хэлэлцүүлэг Төрийн ордны "Их Эзэн Чингис" танхимд болно. 

Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Үзэсгэлэн:

-“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.  

-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.

-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад: 

-БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд Азийн элсний VI наадам эхэлнэ.

-Захиргааны ажилтнуудын өдөр тохионо. Эл өдрийг дөрөвдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн лхагва гарагт тэмдэглэдэг.

-Лирид солирын урсгалын оргил үе тохионо. Тэтчер сүүлт одны үлдэгдэл агаар мандалд орж ирэх бөгөөд Дэлхийн бөмбөрцгийн хойд тал хагаст харагдана.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.