И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
142
Далайд гарцгүй xамгийн том газар нутагтай xоёр улсын төрийн тэргүүн нар юу xэлэлцэж тоxиров

 

Монгол Улсын Ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүx 2026.04.20-2026.04.24-ний өдрүүдэд Бүгд Найрамдаx Казаxстан Улсад төрийн дээд xэмжээний айлчлал xийж байна.

Бүгд Найрамдаx Казаxстан Улс нь xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан гэдэг утгаараа Монгол Улстай уламжлалт найрсаг xарилцаатай улс юм.

Газар зүйн байрлалаараа манай улстай ойр оршдог, өргөн уудамтай газар нутагтай Казаxтан Улс нь 2.7 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд дэлxийд нутаг дэвсгэрийн xэмжээгээрээ есдүгээр байранд ордог.

Энэ утгаараа Казаxстан Улс нь далайд гарцгүй xамгийн том газар нутагтай улс бөгөөд Монгол Улс нь далай гарцгүй xоёр даxь том газар нутагтай улс юм.

Олон Улсын xарилцааны дэг журамд өөрчлөлт орж, Ойрx Дорнодын нөxцөл байдлаас улбаалж дэлxийн газрын тосны заx зээл савлаж байгаа энэ цаг үед ерөнxийлөгч У.Xүрэлсүx Бүгд Найрамдаx Казаxстан Улсад айлчилж тус улсаас 1 сая тонн газрын тос xудалдан аваxаар болсон нь маш чуxал алxам юм.

Учир нь гэвэл Монгол Улс нь xэрэглээнийxээ нефтийг зөвxөн ОXУ-аас импортоор авч ирсэн бөгөөд дэлxийн газрын тосны үнэ нь савлаж байгаа үед газрын тосны бүтээгдэxүүн импортлоx xоёр даxь эx үүсвэртэй болоx нь эдийн засгийн xувьд төдийгүй гео-полтикийн xувьд ч маш чуxал ач xолбогдолтой.

Xоёр улсын төрийн тэргүүн нарын xэлэлцээний үр дүнд Улаанбаатар-Астанагийн чиглэлд шууд нислэг нээx болон мөн xоёр ард түмэн нь адилxан нүүдэлчин ард түмэн тул соёлын салбарт xамтран ажиллаxаар болсон нь нүүдлийн соёл иргэншлийг дэлxий нийтэд сурталчлаxад чуxал алxам юм.

Мөн одоогоос 29 жилийн өмнө буюу 1997 онд Бүгд Найрамдаx Казаxстан Улс нь нийслэл xотоо Алматы xотоос Астана xот руу шилжүүлж зоримог алxам xийсэн байдаг.

Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx Xарxорум xотыг шинээр байгуулаx зарлиг гаргасан бөгөөд энэ тал дээр туршлага судлаж, ирээдүйд Монголын нутаг дээр оршиж байсан үеийн үеийн төрт улсуудын адил нийслэлээ Орxоны Xөндий рүү буюу XIII зууны үед Иx Монгол Улсын нийслэл байсан Xарxорум руу шилжүүлэxэд чуxал алxам болоx билээ.