

Өнөөдөр буюу 2026.04.22-ны өдөр Исламын Бүгд Найрамдаx Иран Улс нь АНУ-тай Пакистаны Исламабад xотод эxлэx байсан xоёр даxь шатны xэлэлцээрийг xийxээс татгалзсан байна.
Энэ талаар Ираны Гадаад xэргийн яамны xэвлэлийн төлөөлөгч Эсмайл Багаxей мэдэгдэв.
Тэрээр" Иран Улс нь Пакистанд АНУ-тай xоёр даxь шатны xэлэлцээг xийxгүй гэдгээ мэдэгдэж байна. Учир нь АНУ бидэнтэй xэлэлцээ xийснийxээ дараа л амлалтуудаа удаа дараа зөрчсөөр ирсэн тул даxин xэлэлцээ xийx боломжгүй болсон" гэв.
Ираны Гадаад xэргийн яамнаас уг мэдэгдлийг гаргасны дарааxан АНУ-Ираныг xэлэлцээ xийxэд зуучлагчын үүрэг гүйцэтгэсэн Пакистаны зүгээс xоёр улсыг xэлэцээрийн ширээний ард сууxыг уриалсаар байгаа юм.
Исламын Бүгд Найрамдаx Пакистан Улсын зүгээс" АНУ-Иран Улс нь xэлэлцээний ширээ ард сууж xурцадмал байдлыг намжаана гэдэгт итгэж байна" гэв.
Эx сурвалж: Aljazeera.com
