Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
183
О.Номинчимэг: Х.Булгантуяа гишүүний нэр хүндийг нь унагах зорилгоор сошиал дээр компанит ажил явсан байж болзошгүй

УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс тодрууллаа.

Тэрээр, Олон улсын парламентын холбоонд манай улс 1962 онд нэгдэж орсон. 183 улсын парламент гишүүнчлэлтэй байдаг олон улсын байгууллага. Энэ холбооны дотоод 10 гаруй хороо байдаг. Түүний нэг нь парламентчидын хүний эрх буюу дэлхий нийтэд парламентчидын хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хамт байж өмгөөлж үйл ажиллагаа явуулдаг. Тус хорооны ерөнхийлөгчөөр бид 2 сард томилогдсон. Миний хувьд Монгол Улсаас сонгогдсон гэхээсээ илүү хуульч, олон улсын түвшинд ажиллаж байсан гэдгээрээ сонгогдсон. Гэхдээ энэ хороонд үйл ажиллагаа явуулахад өөрийн улстай холбоотой асуудал оролцож болдоггүй. Олон улсын парламентын өөрийнх нь зарчмын дагуу Монгол улстай холбоотой асуудлын хуралд суудаггүй, санал өгдөггүй. С.Зоригийн хэрэг их удаан байгаа. Хариуцлага тооцсон эзэн байхгүй байгаа. Хүний амьд явах эрхэд халдсан. Тиймээс энэ хэрэг дээр парламентын холбоо байнга анхаарч, хариуцлага тооцогдох асуудалд анхаардаг. 

Энэ 4 сард болсон хурал дээр шинээр Х.Булгантуяатай холбоотой хэрэг шинээр бүртгэгдсэн.

Хурал удирдсан үйл явдалтай холбоотойгоор эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн нь сэтгэл эмзэглүүлэм зүйл болжээ. Үүн дээр Монгол Улсын парламент анхаарч ажиллаасай. Парламентаас ч гэсэн хариу тайлбар өгсөн байсан.

Мөн нэр хүндийг нь унагах зорилгоор сошиал дээр компанит ажил явсан байж болзошгүй байна.

Энэ дээр парламент анхаарч ажиллаасай гэх шийдвэрүүдийг гаргаж байгаа. 

Шууд дамжуулалт: