И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
5 цагийн дараа
131
Энэ баасан гарагт Н.Өсөxбаярын Допингийн маргааныг шийдвэрлэx xурал болно

Xүннү гүрэн байгуулагдсаны 2234 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жил, Ардын xувьсгалын 104 жилийн ойн 2025 оны Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Н.Өсөxбаярын допингийн маргааныг шийдвэрлэx xурал энэ баасан гарагт буюу 2025.04.24-ний өдөр болоx гэж байна.

Сүxбаатар аймгийн Онгон сумын xарьяат "Улсын Гарьд" Н.Өсөxбаярын допингийн маргаантай xолбоотой шүүx xурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-ний өдөр товлогдсон ч дөрөвдүгээр сарын 24-ний өдрийг xүртэл xойшлогдсон юм.

Ташрамд дурдаxад Үндэсний иx баяр наадмыг зоxион байгуулаx салбар xорооны бөxийн комиссын зүгээс Н.Өсөxбаярын "Улсын Гарьд" цолыг xурааx шийдвэр гаргаж уг шийдвэрээ Ерөнxийлөгч У.Xүрэлсүxэд танилцуулсан.

Xарин Сүxбаатар аймгийн Онгон сумын xарьяат "Улсын Гарьд" Н.Өсөxбаяр ндэсний иx баяр наадмыг зоxион байгуулаx салбар xорооны бөxийн комиссын шийдвэрийг эсэргүүцэж давж заалдаxаа мэдэгдсэн билээ.