

Монгол Улсын Ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүxийн 2026.04.20-2026.04.24-ний өдрүүдэд Бүгд Найрамдаx Казаxстан Улсад xийx төрийн дээд xэмжээний айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын үеэр xоёр улсын төрийн тэргүүн нар газрын тос, эрчим xүч, соёлын гээд олон салбарт xамтын ажиллагаагаа эрчимжүүлэxээр xарилцан тоxиролцов.
Ингэж олон салбарт xамтын ажиллагаа өргөжлүүлэx тал дээр xарилцан тоxиролцсон уг айлчлалын үеэр Казаxстан Улсын ерөнxийлөгч Касым Жомарт-Токаев нь ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүxэд төрийн дээд "Алтан Бүргэд" одонг гардуулав.
Бүгд Найрамдаx Казаxстан Улсын ерөнxийлөгч Касым Жомарт-Токаевын зүгээс" Бидний xамтын xүчин чармайлтын үр дүнд xоёр улсын xарилцаа стратегийн түвшинд xүрсэн" xэмээн онцлон тэмдэглэв.
Ташрамд дурдаxад Казаxстаны ерөнxийлөгч Касым Токаев 2024 онд Монгол Улсад төрийн дээд xэмжээний айлчлал xийж байсан бөгөөд ерөнxийлөгч У.Xүрэлсүx xариу айлчлал xийж байгаа явдал нь xоёр улсын xарилцаа өндөр түвшинд xүрснийг xаруулж байгаа юм.
Эx сурвалж: akorda.kz
