

УИХ-ын гишүүн Б.Тулгаас туулын хурдны замын бүтээн байгуулалтыг зогсоосонтой холбоотой тодруулга авлаа. Тэрээр "Бүтээн байгуулалт явах ёстой. Зарим иргэдийн зүгээс эсэргүүцэж байгааг тодруулаад цаашид бүтээн байгуулалтаа хийх ёстой. Тэр тусмаа утаа, түгжрэлтэй холбоотой асуудлыг явуулах ёстой. Тиймээс энэ ажлыг өнөөдрийн ЗГ-ын шийдвэр зогсоосон гэхээс илүү түр зогсоож, хуульд нийцээгүй юм уу хуулийн зөрчилтэй асуудал байгаа эсэхийг тодруулж байна гэж ойлгож байна. Сошиалаар ч гэдэг юм уу эсвэл их хурал дээр орон нутгийн чанартай асуудлыг авчирч байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Үе үеийн ЗГ, төрийг удирдаж байгаа намуудын мөрийн хөтөлбөрт байгаа л асуудал. Тиймээс хууль зөрчсөн юм байвал засаад явах л ёстой. Сошиалаар зохион байгуулалттай нийслэлийн хийсэн ажлыг эсэргүүцдэг үйлдэл гарч байна. Үүнийг бид дүгнэхгүй, мэргэжлийн хүмүүсийх нь хэлсэн ярьсныг харсан. Гэтэл сошиал дээр эсэргүүцэж байгаа хүмүүс гарч ирсэн.
Тэр хүмүүүс хэрэв мэддэг юм бол мэргэжлийн инженерүүдээр яах юм. Нийслэлийн хурал шийдээд, нийслэлийн мөрийн хөтөлбөрт орсон зүйлээ нийслэл явуулж чадахгүй их хурал, ЗГ дээр үүнийг нь гацаах юм бол бид цаашид сумын хэмжээний төсвийг ч их хурал дээр ярих юм уу" гэлээ.
