

Засгийн газрын хуралдаанаас Туулын хурдны зам төслийг зогсоохоор шийдвэрлэсэн юм. Энэ талаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг "Ерөнхий сайд болон Засгийн газарт олон нийт, эрдэм шинжилгээний байгууллагууд, улс төрийн намуудаас ирж байгаа шаардлага, гомдол, өргөдлийн мөрөөр иргэдийн эргэлзээ тээнэгэлзээг арилгах хүртэл хугацаанд буюу нэр холбогдож байгаа албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, эцэслэн шийдэх хүртэл Туулийн хурдны зам төслийг зогсоох шийдвэр гаргалаа" гэв.
