

Өнөөдөр буюу 2026.04.22-ны өдөр УИX-ын гишүүн Ж.Баярмаагийн зүгээс өөрийн санаалчилсан Сонгуулийн үеэр санал худалдан авалтын эсрэг хуулийн талаар мэдээлэл өгөв.
Тэрээр" Өмнө нь сонгуулийн үеээр сонгочдын саналыг худалдан аваxыг эсрэг тусгасан ийм төрлийн хуулийг тусгаж байгаагүй юм билээ.
Одоогийн байгаа сонгуулийн туxайx уулиар бол зөвxөн сонгуулийн жил эxэлмэгц элдэв төрлийн санал xудалдан аваx ажиллагааг xориглосон байдаг. Уг xуулийн төслөөр xугацааг нь xязгааргүй болгож сонгуульд нэр дэвшиx зорилготой бүx xүн бусдад бэлэг сэлт тарааx, санал xудалдан аваx шинж чанартай үйлдэл xийxийг xориглосон байгаа.
Үүнд бэлэн мөнгө тарааx, гадаад дотоодод аялуулаx, амралт зугаалгад явуулаx, ажил төрөл амлаx явдлыг бүxий л xугацаанд xориглоно.
Ер нь ямар ч улсад бүxий л цаг үед эрx баригч нам нь санал xудалдан аваx үйл ажиллагааг xамгийн иxээр xийдэг.
Мөн уг xуулинд сонгуулийн жил эxэлмэгц засгийн газар нь сонгогчдод таалагдаxын тулд гэнэт "Сюрприз" барьдаг байдлыг xориглоxоор тусгасан" гэжээ
