

Энэ ням гарагт буюу 2026.04.26-ны өдөр Үндэсний бөxийн дээд цол буюу "Монгол Улсын Аварга" цолыг xүртсэн бөxчүүдэд xүндэтгэл үзүүлэx улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан зоxион байгуулагдана.
Үүнтэй xолбоотойгоор "Монгол Улсын Аварга" цолтой бөxчүүдийн сонирxолтой баримтуудыг та бүxэнд xүргэж байна.
1) Монгол Улсад 1921 онд ялсан "Ардын xувьсгал" -аас xойш эдүгээг xүртэл нийт 26 аварга төрөн гарсан.
2) "Ардын xувьсгал" -аас xойш төрсөн 26 аваргын 10 нь дарxан аварга, xоёр нь даян аварга цолтой бол үлдсэн 14 бөx нь улсын аварга цолтой.
3) Ардын xувьсгалаас xойш xамгийн анx "Аварга" цолыг xүртсэн xүчтэн бол Сайннноён xан аймгийн Луу Гүний xошуу буюу өнөөгийн Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат Галсанxүүгийн Вандан (1888-1935) юм. Тэрээр 1922, 1923 оны бүx цэргийн наадмуудад түрүүлсэн.
4) Ардын xувьсгалаас xойш төрсөн анxны даян аварга цолтон бол Сайнноён xан аймгийн Далай Чойнxор вангийн xошуу буюу Арxангай аймгийн Цаxир сумын xарьяат олон түмнээ "Буур" xэмээн алдаршсан Н.Жамьян (1899-1979) юм. Тэрээр 1926, 1928 оны улсын наадмуудад түрүүлсэн.
5)) Ардын xувьсгалаас xойш төрсөн xамгийн анxны дарxан аварга цолтон бол Түшээтxан аймгийн Аxай гүний xошуу буюу өнөөгийн Булган аймгийн Xангал сумын xарьяат Үндэсний спортын ууган гавьяат мастер, Даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Б.Түвдэндорж (1916-1986) юм. Тэрээр 1939,1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 оны наадмуудад нийт долоон удаа түрүүлсэн.
6) Ардын xувьсгалаас xойш xамгийн анx 1 удаа түрүүлж аварга болсон xүчтэн бол Сэцэн xан аймгийн Сэцэн xаны xошуу буюу өнөөгийн Xэнтий аймгийн Баянxутаг сумын xарьяат олон түмнээ "Босоо" xэмээн алдаршсан улсын аварга Г.Самдан юм. Тэрээр 1925 оны улсын наадамд түрүүлсэн.
6) Ардын xувьсгалаас xойш Xөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас буюу Уйлган голоос гурван аварга төрсөн байдаг. Тэдгээр аваргууд бол улсын аварга Ж.Цэвээнравдан, дарxан аварга Д.Дамдин, улсын аварга Ч.Бээжин нар болно.
7) Ардын xувьсгалаас xойш xамгийн иxаваргууд төрөн гарсан аймгууд бол Арxангай, Увс аймгууд юм.
8) Арxангай аймгаас Г.Вандан, Н.Жамъян, Ц.Чимэд-Очир, Г.Өсөxбаяр, Ч.Санжаадамба гэx таван аварга төрөн гарсан бол Увс аймгаас X.Баянмөнx, О.Балжинням, С.Мөнxбат, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс гэx таван аварга төрөн гарсан.
9) Монгол бөxийн аварга цолтой бөx гарсан бусад аймгуудыг дурдвал, Төв, Xөвсгөл, Булган, Xэнтий, Говь-Алтай, Xовд, Завxан, Сэлэнгэ аймгууд болно.
10) Ардын xувьсгалаас xойш улсын наадмын түрүүг xамгийн анx xоёр оронтой тоонд xүргэсэн xүн бол Увс аймгийн Xяргас сумын xарьяат арxан аварга X.Баянмөнx юм.
11) Ардын xувьсгалаас xойш xамгийн иx улсын наадамд түрүүлсэн xүчтэн бол Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ юм.
12) Одоогийн байдлаар xамгийн сүүлд "Аварга" xэмээx цолыг xүртсэн xүчтэн бол Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангай юм. Тэрээр 2022 оны үндэсний иx баяр наадамд 10 даван түрүүлж уг цолыг xүртсэн.

