

Казахстан улсын "ALEM.ai" цогцолбор нь нийслэл Астана хотод байрлах бөгөөд Төв Азийн бүс нутаг дахь хамгийн том хиймэл оюун ухааны төвүүдийн нэгт тооцогддог.
"Alem.ai" төв нь боловсрол, судалгаа, инноваци, бизнесийн үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн бүтэцтэйгээрээ онцлог юм. Найман давхар энэхүү байгууламжийн эхний давхарт хиймэл оюун ухааны музей, олон нийтэд зориулсан үзэсгэлэн ажиллах бол дунд давхруудад сурагч, оюутан, насанд хүрэгчдэд зориулсан сургалтын төвүүд байрлажээ.
Казахстан улс нь 2030 он гэхэд нэг сая хүнийг хиймэл оюун ухааны чиглэлээр сургах зорилт дэвшүүлсэн байна.



