

Өнөөдөр болох үйл явдал:
09:00 цагт: Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон GSI, Cyber service хамтран “Монголын мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл хувь хүний цахим орчин дахь хамгаалалт” сургалтыг “Гранд Хилл” зочид буудалд зохион байгуулна.
09:30 цагт: “Хүүхдийн нүдний тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үйл ажиллагаа “Галлериа Улаанбаатар” төвийн “Жуулчин Скай” болрүүмд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
11:00 цагт: “Иргэдийн нэгдэл” ТББ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус үйлдэл, луйврын ноцтой асуудлаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар дунд сургуулиас “Гудамжны номын сан” номын солилцоо, хүүхдийн уншлагыг “Сандэй плаза” худалдааны төвийн эсрэг талд зохион байгуулна.
12:00 цагт: Улсаа аваръя холбооноос “Монгол сэхэх үү-Мөхөх үү” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:30 цагт: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас ахмад настнууд тэтгэврийн нэмэгдэл шаардан өлсгөлөн зарлаж, үүсэх сөрөг үр дагаврыг төр, Засгийн газар хариуцахыг мэдэгдэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
