Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.04.23 11:20
267
Хотын дарга хийсэн ажлынхаа хэрэгжилтийг танилцуулж байна

Нийслэлийн намын хорооны хурал болж байна. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

Нэгдүгээрт, Өнгөрсөн 1.6 жилийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын хийсэн ажил, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, хотын дарга илтгэл тавина.

Хоёрт, МАН-ын үндсэн дүрэм болон санхүүжилтийн журмын хүрээнд татвараа төлөөгүй Нийслэлийн намын хорооны төлөөлөгчдөд хариуцлага тооцох, чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулна.

Гуравт, Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшиж, даргыг өөрчлөх чөлөөлөх асуудлыг нээлттэй хэлэлцэнэ. Мөн зарим дэд даргыг, зарим тэргүүлэгчийг чөлөөлж, нөхөн сонгоно. Хуралдаанд оролцсон гишүүд нээлттэй санал гаргах боломжтой.