

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд бизнес төлөөлөгчдийн баг “Цесна групп”-ын агро аж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Бизнес төлөөлөгчдийн багт монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, барилга, мэдээллийн технологи зэрэг салбарын 90 гаруй аж ахуйн нэгжийн 100 гаруй бизнес эрхлэгчид туршлага судалж байна. Тус багийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ахлан ажиллалаа.

“Цесна” групп нь үр тариа боловсруулах, гурил, гоймон, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тус улсын стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрлэгчдийн нэгт тооцогддог. Үр тарианаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн агро үйлдвэрлэлийн цогц бүтэцтэйгээрээ онцлог юм.
Мөн Цесна групп нь:
компани юм.

Үйлдвэрлэлийн шат бүрт чанар, аюулгүй байдлын стандартыг мөрдсөн, инноваци, технологид суурилсан хөгжлийн загвараараа тус компани нь агро үйлдвэрлэл, хүнсний боловсруулах салбарын амжилттай туршлага болж байна.





