

Нийслэлийн боловсролын салбарт 2024 онд нийт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байснаас 9 сургууль, 19 цэцэрлэг, нэгбага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтадоруулсан. Харин 2025 онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 багасургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өглөө.
Ингэснээр нийтдээ 10 мянга орчим хүүхэд хамран сурахтойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой боллоо. Ялангуяа Нисэх, Яармаг зэрэг сургууль, цэцэрлэгийнхүрэлцээгүй газруудад сургууль, цэцэрлэг барихад анхаарчажилласан.
Нийслэлийн Боловсролын газраас 2025 онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг эхлүүлсэн. Төсөл, арга хэмжээнийхүрээнд боловсролын салбарын барилга, байгууламжийгулс, нийслэл, дүүргийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барьж буй.
