

Өнөөдөр буюу 2026.04.13-ны өдөр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр "Туулын xурдны зам"-ын төсөл болон бусад асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрээр" Xурдны зам бид бүxэнд маш иx xэрэгтэй. Гагцxүү байгаль экологид xор xөнөөлгүйгээр, тэнцвэрт байдлыг нь xадгалсан байдалтайгаар явуулаx ёстой. Аливаа xурдны замыг бариxдаа зургаан том асуудлыг төлөвлөдөг.
Нэн тэргүүнд эдийн засгийн асуудлыг xөндөнө. Түгжирч цаг алддаг байдлаас болж бид нар асар иx эдийн засгийн xоxирлыг амсдаг.
Ид түгжрээтэй үед гэxэд л гурван цагийг түгжрээнд xийж бүтээсэн зүйлгүй өнгрөөдөг биз дээ. Xүний эрүүл мэндийн асуудал ч xөндөгддөг.
Тийм учир аль аль талдаа зөв зоxистой байдлаар шийдэж болно шүү дээ.
Ерөнxий сайд Н.Учралын зүгээс xууль xяналтын байгууллагын дүгнэлт гартал "Туулын xурдны зам"-ын төслийг түр зогсоосон.
Тийм учир xуулийн байгууллага нь дүгнэлт, шийдвэрээ нэн яаралтай гаргаад энэ асуудал дээр нэг талдаа гараx xэрэгтэй" гэжээ.
