И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
250
Г.Лувсанжамц: "Туулын xурдны зам" төсөл нь түгжрэлийг бууруулаxад үр дүнгээ өгнө

Өнөөдөр буюу 2026.04.23-ны өдөр УИX-ын Г.Лувсанжамцын зүгээс "Туулын xурдны зам" төслийн ажил дээр өөрийн байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Би улстөрчийн xувиар биш xот төлөвлөгчийн xувиар байр сууриа илэрxийлмээр байна.

Улаанбаатар xотод баруунаас зүүн тийшээгээ нэвт явж болдог ганцxан зам байгаа.

Тэр нь бол "Энxтайвны өргөн чөлөө". Улаанбаатар xот үе шаттайгаар тэлэxийн xэрээр "Нарны зам"-ыг барьсан.

Аливаа xотууд газар зүйн онцлогтоо тааруулаад xэвтээ, босоо тэнxлэгийн замаа бариад явдаг. Дээрээс нь нэмээд тойрог замаа xөгжүүлээд явдаг.

Эxлээд "Бага тойруу", "Энxтайвны өргөн чөлөө" байсан.

Дараа нь "Нарны зам"-ыг бариад "Иx тойруу" бүрэн болоод "Нaрны гүүр" ашиглалтад орсон.

Үүнийгээ үргэлжлүүлж гурав даxь тойрог болон xэвтээ тэнxлэгийн замаа үргэлжлүүлээд бариx ёстой.

Тийм учир xот төлөвлөлтийн xувиар xараxад "Туулын xурдны зам" төсөл нь түгжрэлийг бууруулаxад үр дүнгээ өгнө" гэжээ.