Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
105
Э.Бат-Амгалан: Би Х.Нямбаатартай муудаагүй

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодруулж байна. 

Тэрээр "Нийслэлийн намын хорооны хурлаар хоёр асуудал хэлэлцэж байна. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийг нөхөн сонгох, мөн 2024-2028 оны Нийслэлийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцүүлнэ. Миний тухайд намын хорооны даргад нэр дэвшихгүй. 

Олон мянган жил монголчуудыг ундаалж байгаа Туулын гол дээгүүр хурдны зам барих гэж байгааг дэмжихгүй байгаа. Туулын хурдны замыг иргэд эсэргүүцэж байна. 

Х.Нямбаатар нэгдүгээр сарын 1-ээс хойш надтай огт яриагүй. Би Х.Нямбаатартай муудсан зүйл байхгүй. МАН эвтэй байх ёстой. "Зэс эрдэнийн хувь" компанийн төлөөллийг хүлээж авч уулзсан. Дахиж уулзах шаардлагагүй" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: