

ИЗНН-ын дарга Б.Батбаатараас тодрууллаа.
Тэрээр "ИЗНН-ын үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрсөн, 18 насанд хүрсэн иргэн манай намд элсэх эрх нь нээлттэй. Улс төрийн туршлагатай Я.Санжмятав манай намыг сонгон элссэн.
Намын даргын хувьд Ерөнхийлөгчийн тухай хуулиар 50 нас хүрсэн, Монгол улсын иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Түүнийг дэвшүүлдэг субъект нь таван эрх бүхий субъект байна. Дөрвөн нам, нэг эвсэл буюу УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүд. Тэгэхээр үүнд ИЗНН нэр дэвшүүлэх эрхтэй.
10 гаруй хүний нэр дэвшүүлэхээр санал солилцож байна. Одоогоор эцэслэн шийдээгүй учраас хүмүүсийн нэр зарлах боломжгүй.
Энэ сарын 26-нд намын их хурал болно. Хуралдаанаар дүрмийн гурван заалт тохирохгүй байгаа асуудлыг өөрчлүүлэхээр дээд шүүхэд хандана.
Наадмаас өмнө мөн хуралдаж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх этгээдүүдтэй ярилцаж, судалж бодлогын зөвлөл байгуулна. Намынхаа шат шатны байгууллагуудад мөн танилцуулна.
Шууд дамжуулалтыг үзэх:
