

УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "Бид олон улсын жишгийг дагаж нийслэл хотоо түгжрэлгүй болгох ажлыг хийх ёстой гэдэг хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Би хангайн бүс рүү их явдаг. Улаанбаатар хотоос гарах гэж хоёр цаг түгжирдэг. Буцаж шөнийн цагаар л орж ирэхгүй бол 18:00 цагт хот руу ороод ирвэл 22 цагт хотын төв рүү орж ирнэ. Энэ түгжрэлээ шийдэхгүй юм уу? Хийж бүтээе гэсэн болгоныг зогсоогоод байх юм уу? Ийм учраас энэ улсад хүн хөрөнгө оруулахгүй байгаа шүү дээ.
Ер нь бид цаашид түгжрэлээ шийдэж чадна, Улаанбаатараа сайхан болгоно, монгол хүний амьдралыг сайжруулна гэсэн итгэлгүй явах юм уу. Яг өнөө маргаашаа хараад "за за ер нь юм хийвэл буруудна" гээд суугаад байх юм уу. Хууль хяналтын байгууллага нь даруйхан шалгаад энэ төсөл яваасай, зам нь тавигдаасай гэж хүсэж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
