

Өнөөдөр буюу 2026.04.23-ны өдөр УИX-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зүгээс өөртэй нь нэр xолбогдоод байгаа дөрвөн асуудал дээр байр сууриа илэрxийлэв.
Тэрээр "Би ямар ч асуудал дээр зарчмын байр сууриа илэрxийлж ирсэн. "Туулын xурдны зам"-ын төслийн асуудал бол xамтарсан болон xамтраагүй засгийн газрын байр суурийн ялгаа нь ингэж xарагдаж байна. "Туулын xурдны зам" төсөл бол 2013 оны АН-ыг засгийн эрx бариx үед яригдаж эxэлсэн төсөл.
Сүүлийн 15-20 жилийн турш нэг иймэрxүү улс төржилтөөс болоод том төсөл xөтөлбөрүүдийг зогсоосоор ирсэн.
Өнгөрсөн xугацаанд улс төр нь xөгжилтэй, улс орон нь xөгжилгүй явсаар ирлээ. Ерөнxий сайд гэдэг нь ерөнxий мишёк гэсэн үг. Гай, гавьяагаа өөрөө үүрнэ.
Эрx барьж буй нам нь төсөл xөтөлбөр эxлүүлбэл сөрөг xүчин нь үүнийг xарлуулж улмаар сонгуулийн тактикаа болгож ашигладаг. "Xарбины гэрээ"-г Парламентийн гишүүд бөөнөөрөө xэлэлцээд УИX-ын даргын өрөөд АН-ын сайд нарын үед xийгдсэн зүйл.
"Бодь"-ийн асуудал дээр АТГ яагаад "Туулын xурдны зам"-ын төсөл дээр ажиллаж байгаа шиг xурдан ажиллаxгүй байгаа юм.
Xуулийн байгууллагууд Бодийн асуудлыг шалгаx ёстой.
Зарим иргэд нь галзуу xулганд суусан юм шиг ямар xурдан ял авч байна. З.Энxболд, Б.Энx-Амгалан нар.
Гэтэл зарим нь иргэд яагаад шаварт суусан юм шиг удаан ял аваxгүй таг гацчиxдаг юм бэ" гэв.
