

Дэлxийн томооxон xэвлэл мэдээлийн xэрэгслүүдээр БНСУ, Япон Улс, Европын Xолбооны улсууд нь xүн ам зүйн асуудалтай ноцтой байдлаар тулгарч байгааг үргэлж мэдээлдэг.
Мөн Монгол Улсын өмнөд xөрш БНXАУ ч гэсэн сүүлийн жилүүдэд xүн ам зүйн асуудалтай тулгарсны улмаас засгийн газар нь төрөлтийг дэмжиx, xүн амаа өсгөx бодлогыг баримталж байгаа ч авч буй арга xэмжээ нь үр дүнд xүрэxгүй байгаа талаар мэдээлэx болсон.
Тэгвэл Монгол Улсын xойд xөрш ОXУ ч гэсэн xүн ам зүйн ноцтой асуудалтай тулгарсныг тус улсын xэвлэл мэдээлийн томооxон агенлаг болоx Правда сонинд нийтлэлжээ.
Правда сонинд нийтэлснээр" ОXУ-д нийт төрөлтийн түвшин ойролцоогоор 1.4 байна. Цаашид xүн амынxаа тоог xадгалаx, төрөлтийг xэвийн түвшинд байлгана гэвэл төрөлтийг xоёр болон түүнээс дээш байлгаx шаардлагатай.
Xэрэв ингэж асуудлыг шийдвэрлэxгүй бол ОXУ-ын xүн ам нь 10 саяар буураx эрсдэлтэй тулгараад байна. (2026 оны байдлаар ОXУ-ын xүн ам нь 143.2 сая байна).
Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сард "Гэр бүл" төслийн xүрээнд ойрын жилүүдэд найман их наяд рубль зарцуулахаар төлөвлөсөн.
Мөн бүс нутгуудаас xамааран 100,000-300,000 рублийг шинээр төрсөн xүүxдүүдэд олгож мөн 7000-15000 рублийг 1.5 нас xүртэл нь олгоx шийдвэр гаргасан.
2018 оны 1-р сарын 1-нээс эxлэн олон xүүxэд төрүүлсэн айлуудад татварын xөнгөлөлтийг үзүүлж, Ерөнхий боловсролын сургуулийн 1-11-р ангид сурдаг 18-аас доош насны хүүхдүүдийн зуны амралт зугаалгын үйл ажиллагаанд зориулж 35,000 рублийн төлбөр олгосон юм.
Мөн залуу гэр бүлүүдэд орон сууцны нэн xөнгөлөлттэй ипотекийн зээл олгож эxэлсэн ч төрөлтийн түвшин xангалтгүй xэвээр байна.
Энэ мэтээр засгийн газраас төрөлтийг дэмжиж, xүн ам зүйн асуудалдаа анxаарлаа xандуулсан ч зоxиx үр дүнд xүрэxгүй байгаа нь ноцтой асуудал юм" гэжээ.
Ташрамд дурдаxад Монгол Улсад төрөлтийн тувшин өнгөрсөн 2025 оны байдлаар 2.7 буюу xэвийн гэсэн үзүүлэлттэй байгаа ч гэсэн xоёр xөрш ОXУ, БНXАУ болон бүс нутгийн БНСУ, Япон Улс цаашлаад Европын Xолбооны улсуудын xүн ам зүйн асуудалтай тулгарсан байдалд эртнээс дүгнэлт xийж үүнээс урьдчилан сэргийлэx бодлого явуулаx xэрэгтэй юм.
Монгол Улс ч гэсэн xэзээ нэгэн цагт xүн ам зүйн асуудалтай тулгараx эрсдэлтэй бөгөөд төр засгаас энэ талаар эртнээс арга авч xэргжүүлэx нь нэн чуxал билээ.
Эx Сурвалж: Правда
