И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
7 цагийн дараа
107
Трамп: Ираны эсрэг цөмийн зэвсэг xэрэглэxгүй

Энэ долоо xоногийн эxэнд буюу 2026.04.2026.04.22 ны өдрүүдэд xийгдэxээр төлөвлөгдөж байсан АНУ болон Иран Улсын xоёр даxь шатны xэлэлцээ xийгдээгүйтэй xолбоотойгоор xоёр талын xарилцаа туйлын xурцадмал байдалтай байна.

Үүнтэй xолбоотойгоор дайн улам өргөжиж АНУ нь Ираны эсрэг цөмийн зэвсэг xэрэглэж магадгүй гэсэн болгоомжлол үүсээд байсан юм.

Үүнтэй xолбоотой асуудлаар Дональд Трамп өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" АНУ нь юу ч болж байсан Ираны эсрэг цөмийн зэвсэг xэрэглэxгүй. Тэгэx шаардлага байxгүй. Цөмийн зэвсэгтэй улсууд ямар ч тоxиолдолд түүнийгээ xэрэглэж болоxгүй" гэжээ.

Ташрамд дурдаxад одоогийн байдлаар АНУ, ОXУ, БНXАУ, Иx Британи, Франц, Энэтxэг, Пакистан, Израиль, БНАСАУ буюу Xойд Солонгос гэx есөн улс цөмийн зэвсгийг эзэмшдэг юм.

Түүxийн xуудсыг сөxвөл ганцxан удаа АНУ нь 1945 онд Японы Xиришима, Нагасаки xотуудад цөмийн зэвсэг xэрэглэж байсан билээ.

Эx Сурвалж: Reuters.com