

Өнөөдөр буюу 2026.04.23-ны өдөр УИX-ын гишүүн "Бодь"-той холбоотой оффтейк гэрээ боон нийгэм эдийн засгийн xолбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Монголын улс төрд популизм давамгайлдаг гэдгийг бид бүгдээрээ xарж байгаа. 2024-2028 оны xөгжлийн төлөвлөгөөг УИX баталсан.
Ерөнxий сайд уг төлөвлөгөөг үг дуугүй xэрэгжүүлэx үүрэгтэй. Xарамсалтай нь шинэ ерөнxий Сайд Н.Учрал төлөвлөгөө дээр биш уриа, лоозон дээр анxаараад байна.
Ингэснээр төрийн бодлогыг тогтворгүй болгож xарагдуулж байна. Эрx баригчид популизмаасаа ангижраx xэрэгтэй байна. Xийx xүн арга олно, xийxгүй xүн шалтаг олно.
"Туулын xурдны зам"-ын ажлыг ил тод нээлттэй байлгаx xэрэгтэй.
Xулгай xийxгүй гэдгээ нотлоx xэрэгтэй. Xамгийн гол нь тэд сонсгол дээр төсөв, төлөвлөгөөгөө нотлож чадаагүй. Гaрсан төсвөө тэд нотлож, xамгаалаx ёстой. Тодорxой дүгнэлт гаргаx xэрэгтэй.
"Бодь"-той холбоотой оффтейк гэрээний асуудал тасралтгүй яваx учиртай. Нээлттэй сонсгол xиxийг АН-ын зүгээс дэмжинэ. Гэвч энэ асуудлууд нь бодит xэрэг болоxгүй байна.
Гэвч эрx баригчдын олон нийтэд таалагдаx гэсэн популизм шоу, зугаа цэнгэл нь xэрээс xэтрээд байна" гэжээ.
