m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
1 цагийн дараа
161
Б.Баярбаатар: "Бодь" компанийг хэн сонгон шалгаруулсан юм, гэрээг яагаад нууцлах болсон юм гэдгийг ил тод болгох ёстой

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас оффтэйк гэрээтэй холбоотой тодрууллаа. Тэрээр "Сонсголоор Ганцмод-Гашуунсухайтын Тавантолгой төмөр замыг барих үндсэн шалтгаан, яагаад заавал "Бодь" гэж компани гэж. Хэн сонгон шалгаруулсан юм. Нүүрсээ "Бодь" компанид хэдээр бодож өгсөн юм. Цаашаа хэдэн төгрөгөөр гаргасан, яагаад энэ гэрээг нууцлах болсон юм гээд үндсэн таван шалтгааны  хүрээнд асуудлуудыг ил тод болгох ёстой. Байгалийн баялаг бол ард түмний өмч гэж бид ҮХ-даа тунхагласан. Бүтээн байгуулалтыг бид эсэргүүцээгүй. Бүх юм хууль ёсны дагуу, ил тод нээлттэй , шилэн тодорхой байх ёстой гэх байр суурины үүднээс түр хороо байгуулахыг би хувь гишүүнийхээ зүгээс дэмжинэ. Цаашлаад оффтэйк гэрээтэй холбоотой асуудлыг бүгдийг нь ил тод болгох ёстой. Үүний ард магадгүй үлэмж дүнтэй мөнгө яригдаж байгаа. Энэ эргэлзээг тайлах хэрэгтэй" гэлээ.