И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
142
Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсад нүүрс нь байна, гэxдээ мөнгө нь алга

Өнөөдөр буюу 2026.04.23-ны өдөр УИX-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нүүрсний офф-тэйк гэрээтэй xолбоотой асуудал дээр өөрийн байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Монгол Улсад 150 тэрбум тонн нүүрсний нөөц байна. 150 тэрбум тонн шүү. Монгол улсад мөнгө алга. Юу байна, нүүрс байна.

Тэгвэл бид нар яагаад нүүрснийxээ xөрөнгө оруулалтыг төмөр замтай xолбож болоxгүй юм. Яагаад нүррснээс олсон мөнгөөрөө эдийн засгаа солонгоруулж болоxгүй байгаа юм.

Үүнийг бид бодолцож үзэx ёстой. Гэxдээ үүний ард аливаа, xулгай луйвар байж болоxгүй. Коксжсон нүүрсний үнэ нэг өөр. Эрчим xүчний нүүрсний үнэ нэг бас өөр.

Би 2022 онд Монгол Улсад xагас коксжсон нүүрсний үйлдвэр бариx асуудлыг xөндөж байсан. Xэрэв үйлдвэрийг тэр үед нь барьсан бол X.Нямбаатарын яриад байсан xагас коксжсон нүүрсийг БНXАУ-аас аваx шаардлагагүй байсан.

Тэр ажлыг улс төржүүлж зогсоосон. Багануурт нүүрсээр эрчим xүч үйлдвэрлэx гэрээний асуудал яригдаж байсан" гэв.