m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
5 цагийн дараа
185
О.Батнайрамдал: Л.Энх-Амгалан өмнөх сайдаа л муулж суухаар төлөвлөгөө гарган БЗС-ийн зээлээ төлүүл

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Боловсролын зээлийн сантай холбоотой тодрууллаа. "БЗС асуудалтай хэвээр байгаа. Өчигдөр сайдын хэлж байгаагаар өр барагдуулах газар биш хэлмэгдүүлэлтийн газар гэж утгагүй юм ярьж болохгүй. Татвар төлөгчдийн 360 тэрбум төгрөгийг зээл болгож хүүхдүүдэд олгосноор хүүхдүүд гадаадад сурсан. Үүний эргэн төлөлт хийгдэх ёстой. Энэ эргэн төлөлт одоог хүртэл хийгдэхгүй байна. 2026 оны эхний улирлын байдлаар зээлийн эргэн төлөлт ердөө 3.8 тэрбум төгрөг байна. Үүнээс гадаад зээл 340 сая төгрөг л төлөгдсөн байна. Зээл гэж татвар төлөгчдийн мөнгөөр зээлийн гэрээ байгуулчихаад эргэн төлөлт хийхгүй бол БЗС хөөцөлдөхгүй өөр хэн хөөцөлдөх юм бэ. Ийм хариуцлагагүй юм яриад юм сууж байж болохгүй. Энэ асуудлыг бид гаргаж ирэхгүй бол өөр хэн гаргаж ирэх байсан юм. Өмнөх сайдаа л муулаад байх юм. Тэрвэл тэр зээлээ төлүүлэх хэрэгтэй шүү дээ. Энэ жилийн төсөвт 145 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэж байж бусад хүүхдүүдэд боломж болж очих ёстой. Гэтэл энэ жилийн эхний улирлаар 3.5-хан тэрбумын л төлөлт байна шүү дээ. Бусдыг муулж суухаар 145 тэрбум төгрөг дээрээ төлөвлөгөө гаргаад ажиллах хэрэгтэй шүү дээ" гэлээ.