m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
2 цагийн дараа
231
"Бодь"-ийн гэх оффтэйк гэрээнүүд хэзээ, хэрхэн нууцын зэрэглэлд орсныг шалгах СОНСГОЛ явуулъя

Анх 60 тэрбумын авлигын сүлжээ олон нийтэд тарахад ийм хэмжээний мөнгө барих нь байтугай сонсч байгаагүй олон нийтэд цочирдом мэдээ байсан бол одоо авлигын хэмжээ сая сая доллараар яригдах болж, олон нийт цочирдож хүлээж авахгүй болтлоо даслаа.

Үүний нэг жишээ нь  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн АТГ-т гардуулаад буй баримт бичиг, "Бодь" групптэй холбоотой 110 сая ам.долларын авлигын сүлжээ. Хөшигний ард нууцаар хийгдсэн оффтэйк гэрээ, төмөр замын бүтээн байгуулалтууд.

Одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт авлигаар өгсөн гэх 500 мянган ам.доллар, хотын дарга асан Д.Сумъяабазарт мөн л ханцуйн дор атгуулсан гэх 800 мянган ам.долларын авлигын хэрэг энэхүү 110 сая ам.долларын бүрэлдэхүүн хэсэг.  Үүний нотлох баримтыг АТГ-т өгөөд, хоёр цагийн бичлэг гардуулаад байхад яагаад хэрэг бүртгэл нээж, шалгахгүй байгаа нь анхаарал татаж байна. Иймдээ ч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бусад хуулиуд шууруулж байгаа шиг намайг шалга, Туулын хурдны замыг шалга.  "Бодь"-ийн оффтэйк гэрээг ч шалга гэж байхав.

Тэгвэл "Бодь" группийн нууцын зэрэгтэй хийсэн оффтэйк гэрээний сонсгол хийхээр УИХ-ын гишүүн ҮЭ-ийн тэргүүн Н.Номтойбаяр өөрийн албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулахаа мэдэгдсэн. Үндэсний эвсэл дөрөвхөн хүнтэй. Хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол хийхийн тулд дор хаяж тэдний дөрвөөс гадна 28 гишүүний гарын үсэг дутна.

Иймээс ч АН, МАН-ын дэмжлэгтэйгээр "Бодь"-ийн нууцыг ил болгох хөдөлгөөн тун удахгүй өрнөх нь ээ. Тэгвэл нууцад оруулсан гэрээг ил болгох асуудалд бусад гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе. 

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Ээдрээтэй асуудлууд руу хандсан сонсголууд тасралтгүй явах ёстой. "Бодь"-той холбоотой оффтейк гэрээний асуудал тасралтгүй яваx учиртай. Нээлттэй сонсгол xиxийг АН-ын зүгээс дэмжинэ. Албан бланк ирвэл би гарын үсгээ зурна. Сонсголд оролцоно. Гэвч энэ асуудлууд нь бодит xэрэг болоxгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Сонсголоор Ганцмод-Гашуунсухайтын Тавантолгой төмөр замыг барих үндсэн шалтгаан, яагаад заавал "Бодь" гэж компани гэж. Хэн сонгон шалгаруулсан юм. Нүүрсээ "Бодь" компанид хэдээр бодож өгсөн юм. Цаашаа хэдэн төгрөгөөр гаргасан, яагаад энэ гэрээг нууцлах болсон юм гээд үндсэн таван шалтгааны  хүрээнд асуудлуудыг ил тод болгох ёстой. Байгалийн баялаг бол ард түмний өмч гэж бид ҮХ-даа тунхагласан. Бүтээн байгуулалтыг бид эсэргүүцээгүй. Бүх юм хууль ёсны дагуу, ил тод нээлттэй , шилэн тодорхой байх ёстой гэх байр суурины үүднээс түр хороо байгуулахыг би хувь гишүүнийхээ зүгээс дэмжинэ. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Далд зүйлийг ил болгоё, нээлттэй ил тод байлгахаар сонсгол зохиож байгааг дэмжээд гарын үсэг зурлаа. Сонсгол явуулах, хяналт тавих эрх нь хууль эрх зүйн орчинд байгаа учраас дэмжиж байна. Санаалагч нь гишүүдэд юун дээр гарын үсэг зуруулах гэж байгаагаа тайлбарлаад явах үйл явц болж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: "Үндэсний эвсэл"-ээс явуулж байгаа албан бланк дээр гарын үсэг зурахад бэлэн.