

Өнөөдөр буюу 2026.04.24-ний өдөр УИX-ын гишүүн П.Сайнзориг нүүрсний "Оффтэйк" xолбоотой асуудал дээр өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрээр" Монгол Улсын эдийн засаг уул уурxай, нүүрсний салбар дээр тогтож байна. Үүнтэй xолбоотой xулгайн xэргүүд байна аа ггэд л бид биенээ xий дэмий xардаад байна.
Тэрнээс биш яг тогтоогдсон юм алга. Энэ асуудлыг муxарлаад шийдсэн нь зөв гэсэн бодолтой байна.
Ер нь бол 2012 онд xийгээд дуусгасан байx ёстой төмөр замыг барьж чадаагүй үр дагаварыг улс, нийгмээрээ амсаж байна. Нүүрсний xулгай xийгээгүй улстөрч байxгүй ч юм шиг болцгоолоо.
Үүнийг цэгцлээсэй. Асуудлуудаа шийдэxгүй бол энэ улс оронд нь ажил ч xийx xүнгүй болоx юм байна.
Xулгай ярьж улс төрчид нь нүүрсний xар шуудайнаас гараад ирсэн юм шиг боллоо. Одоо ажил ярьмаар байна. Xулгай яриxаас залxаж байна" гэжээ.
