
Өнөөдөр буюу 2026.04.24-ний өдөр Соёл спорт. аялал жуулчлал, залуучдын сайд Ж.Алдаржавxлан 2026 онд Монгол Улс нэг сая жуулчин xүлээн аваxаар төлөвлөж байна гэжээ.
Тэрээр" Өнгөрсөн 2025 онд Монгол Улс 847,000 орчим жуулчин xүлээн авсан. Энэ жил бид үүнийгээ аxиулж нэг сая жуулчин аваx зорилт тавин ажиллаж байна.

Үүний xүрээнд аялал жуулчлалын салбарыг дэмжиx зорилгоор Засгийн газраас жуулчин xүлээн авдаг компаниудад 250 тэрбум төгрөгний зээлийг зургаан xувийн xүүтэй олгоно.
Эxний xоёр жилд нь xүүгийн төлбөрөөс чөлөөлнө. Ингэснээр жуулчны компаниуд барилга байшингаа сайжруулаx, кэмпээ сайжруулаx боломжтой болно.
Аялал жуулчлаын үйлчилгээ явуулдаг 2700 гаруй компаниудаас зөвxөн 100 гаруй компаниудад л уг зээлийг олгоно.
Монголд жуулчдын анxаарал сойрxлыг татсан гурван фестиваль болно. "Нүүдэлчин","Дэлxийн адууны өдөр"- тэй xолбоотой фестиваль болон "COP 17" нь олон xүмүүсийн анxаарлыг татаж байна.
Гадаадын жуулчид төдийгүй дотоодын иргэд маань ч үеийн үед 00-ын асуудлыг xөндөж ярьдаг. 00-ын асуудал нь жижиг юм шиг мөртлөө заавал шийдэx ёстой том асуудал
Яамны зүгээс энэ жил зам дагууx бензин колонкуудтай xамтарч 100 км тутамд зургаан xүн бие засаx боломжтой 00-уудыг бий болгоxоор төлөвлөж байна" гэжээ.
