

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Хянан шалгах ил тод байлгах, буруу байвал хязгаарлах, зөв зүйл байвал дэмжээд явах хянан шалгах түр хороог ямар ч тохиолдолд дэмжинэ. Хоёр ААН-ийн үнэ ханшийн асуудал тусдаа асуудал. Их хурлаар оруулж ирсэн хоёр улсын харилцааны соёрхон баталсан асуудал ерөнхий хэлэлцээрийн асуудал байгаа. Үүн дээр үнэ хөлс гэж байхгүй.
ТББХ-ны ажлаа аваад бүрэн танилцаж амжаагүй байна. Туулын хурдны замын төсвийг эргэж харах хэрэгтэй. Түүнээс биш төслийг зогсоож болохгүй. Байгаль орчны үнэлгээ, төсөв хоёр бол тусдаа. Төслийн хувьд бол байх ёстой, шинэ асуудал ч биш арав гаруй жил яригдаж буй сэдэв. Гацаанаас нь гаргах нэг том мега төслийн нэг мөн байна гээд өмнөх их хурлын үед ч яригдаж байсан" гэлээ.
