m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
5 цагийн дараа
161
О.Цогтгэрэл: "Бодь"-ийн оффтэйк гэрээ, хил холболт авлигын нэг л сүлжээний асуудал

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "АН-ын хувьд аливаа асуудлыг ил тод, нээлттэй, өрсөлдөөнтэй байх ёстой гэдэг зарчимтай. Тэгэхээр энэ асуудлууд дээр хардлага сэрдлэг байгаа бол ил тод ярилцах нь зүйтэй. Ерөнхий сайдын мэтгэлцээн дээр ч сүүлийн 10 жил барьж байгаа МАН-ын арга барил ардчилсан нийгэмд нийцэхгүй байна. Зорилгодоо хүрэхийн тулд ямар ч аргаар хүрсэн хамаагүй гэж коммунистууд сурталчилдаг. Тэгэхээр тэр арга барил өнөөдөр үргэлжлээд Туулын хурдны зам барьж, түгжрэл бууруулахад хэдэн төгрөгөөр барьсан ч ямар хамаатай юм. Хэдэн бургас тайрах нь хэнд ямар хамаатай юм гэдэг хаяг шошго нааж байна. Сонсголтой холбоотой манай намын Д.Ганбат гишүүн өөрийн бланк дээр гарын үсэг зуруулж эхэлсэн. "Бодь"-ийн оффтэйк гэрээ, хил холболттой холбоотой авлигын нэг л сүлжээний асуудал гэж бодож байна" гэлээ.