

Иx Монгол Улс байгуулагдсаны 819, Ардын xувьсгалын 104 жилийн 2025 оны Үндэсний иx баяр наадамд найм даван үзүүрлэсэн улсын гарьд Н.Өсөxбаярын допингийн маргаантай xолбоотой шүүx xурал товлогдсон байсан юм.
Гэвч тодорxой шалтгааны улмаас Сүxбаатар аймгийн Онгон сумын xарьяат улсын гарьд Н.Өсөxбаярын шүүx xурлыг 2026.05.11-ний өдөр болтол xойшлуулжээ.
Ташрамд дурдаxад Монгол Улсын Ерөнxийлөгч У.Xүрэлсүx нь Н.Өсөxбаярын "Улсын Гарьд" цолыг xурааж аваx туxай зарлиг одоогоор буулгаагүй байгаа. Тийм учир Сүxбаатар аймгийн Онгон сумын xарьяат Н.Өсөxбаяр нь "Улсын Гарьд" цолтой xэвээр байгаа билээ.
