m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
5 цагийн дараа
35
ИЗНН: УИХ-ын гишүүн Р.Батболдыг ИЗНН-аас хаслаа

УИХ-ын гишүүн Р.Батболд ИЗНН-ын дүрмийг удаа дараа зөрчсөн гэж үзэн ИЗНН-аас хасахаар хэлэлцэж тогтжээ. 

Тухайлбал" Р.Батболд нь 2025 оны 10-р сараас эхэлсэн зохион байгуулалттай дүрмийн бус үйл ажиллагааг олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн. ИЗНН-ын нэр хүндийг гутаах, намыг сөрөг харагдуулах үйл ажиллагааг удаа дараа хийж байгаа. Р.Батболд  нь 2023 оны 12-р сард ЕНБД-аар томилогдсон. Түүнээс өмнө намын гишүүн байгаагүй. Улмаар ЕНБД болсноор жагсаалтын гуравдугаарт бичигдэж, 2024 оны сонгуулиар сонгогдож, гишүүн болсон.

Нийслэлийн намын дарга асан н.Амартунгалагийг 2025.11.25-ны дүрмийн хорооны тогтоолоор Нийслэлийн намын хорооны даргаас нь чөлөөлж, сануулах арга хэмжээ авсан.

Гэвч намын эсрэг үйл ажиллагаа явуулсаар байсан тул 2026 оны 1-р тогтоолоор Амартунгалаг болон Т.Бат-Эрдэнэ нарыг дүрмийн хорооны хурлаар авч хэлэлцээд мөн намаас хассан. Үүнтэй зэрэгцэн Р.Батболдод удаа дараа сануулга өгсөн. 2025.11.30-нд намын ээлжит бус их хурал болоход ЗГ-ын ордонд хуралдаж, намын дүрмийг авч хэлэлцсэн. Үүнтэй зэрэгцэн хурал гэх үйл ажиллагаа мөн л зохион байгуулсан байдаг.

Миний гарт ИЗНН-ын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар байна. Үүнд ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгэв гэж намын гэрчилгээний хуулбар дээр байна.

Намын их хурал зохион байгуулах процесс гэж бий. Их хурлыг зарлахдаа намын даргын тушаалаар улс төрийн зөвлөлийг хуралдуулдаг. Улс төрийн зөвлөлийг 3.17-нд зарлан хуралдуулж, УТЗ хуралдуулах тогтоол гаргасан. 2026.3.25-нд Үндэсний хорооны тогтоолоор намын ээлжит бус хурлыг зохиох тогтоол гаргаж, 4-р сарын 26-нд намын ээлжит бус 13-р их хурлаа тов гаргасан" гэлээ.