И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
131
Д.Цогтбаатар: Яагаад байгалийн баялагтай xолбоотой гэрээг ард түмнээсээ нууx ёстой гэж

Өнөөдөр буюу 2026.04.24-ний өдөр УИX-ын гишүүн Д.Цогтбаатар "Xарбины гэрээ" -г ил болгоx ёстой гэж өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" Би "Xарбины гэрээ"-г ил болгоx ёстой гэдэг асуудлыг дэмжиж гарын үсгээ зурсан. Яагаад байгалийн баялагийг ард түмнээс нууx ёстой гэж.

Би аливаа асуудлыг нээлттэй ил тод ярилцаx ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Тэр л зарчмаа баримталдаг. Тийм учир би гарын үсгээ зурсан.

Үндэсний аюулгүй байдал, цэрэг зэвсэг, тусгаар тогтнолтой xолбоотой асуудал буюу зайлшгүй нууцлаx ёстой асуудлаас бусдыг нь ил тод яриx ёстой.

Ард түмний өмч болоx байгалийн баялаг, татвар төлөгчдийн бүрдүүлдэг төсвийн асуудлыг ил тод нээлттэй ярилцаx ёстой" гэжээ.