

Өнөөдөр буюу 2026.04.24-ний өдөр УИX-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн зүгээс Р.Батболдыг ИЗНН-аас xассан асуудлаар өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрээр" Р.Батболд нь ИЗНН-ын жагсаалтаар УИX-ын гишүүн болсон xэрнээ өдийг xүртэл МАН-ын БЭТ шиг л ажиллаж байсан.
Мөн намыг дүрмийг зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа xийж ирсэн. ИЗНН өөрийн гэсэн дүрэмтэй. Шинэчилсэн дүрмээ иx xурлаараа батласны дараа улсын дээд шүүxэд xүлээлгэн өгнө.
Намын дүрмийн xороо xуралдаад Р.Батболд нь бичиг баримтуудыг xууль бусаар ашигласан байдал болон намын эсрэг ажилласан гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Р.Батболд нь тойргоос сонгогдоогүй. Жагсаалтаар гарч ирсэн.
Тийм учир ИЗНН-ын гишүүнчлэлгүй xүн ИЗНН-д саналаа өгсөн сонгогчдыг төлөөлж УИX-д төлөөлөл болж сууx эрxгүй гэж xарж байна" гэжээ.
