

ИЗНН-д үүссэн нөхцөл байдлаас үүдэн жагсаалтын гуравдугаарт бичигдсэн Р.Батболдыг өнөөдөр гишүүнээс хасч байна.
Р.Батболд нь 2023 онд ИЗНН-ын ЕНБД болсноор жагсаалтын гуравдугаарт бичигдэж, УИХ-ын босгыг давсан. Гэвч гишүүн болсноосоо хойш МАН-ын БЭТ шиг ажилласан. Намын дүрэм, журамд харшлах олон үйлдэл гаргасан хэмээн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара мэдэгдлээ. Ийнхүү жагсаалтаар сонгогдсон гишүүн намаасаа хасагдсанаар УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдаж, дараагийн жагсаалтын хүн УИХ-ын босго давах нөхцөл бүрдлээ. ИЗНН-ын ЕНБД Ч.Мөнхжаргал "Р.Батболд ИЗНН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Намаас хасч байгаа учир энэ хүнийг УИХ-ын гишүүнээс татах талаар УИХТГ-т албан шаардлага хүргүүлэх тухай Б.Батбаатар даргад бид шаардлага хүргүүлнэ" гэлээ.
2024 оны сонгуульд ИЗНН-аас жагсаалтын тавдугаарт тус намын дэд дарга, Ногоон хөгжил, хот суурин газрын хөгжлийн бодлого судлаач Т.Бат-Эрдэнэ бичигджээ. Сонгуульд нэр дэвшиж байх үеийн хөрөнгө орлогын мэдүүлэг:
-Өөрийн орлого 2.000.000
Орон сууц, барилга байгууламж: 850.000.000 Үүнд:
-Нийтийн орон сууц-2
-Зуслангийн байшин-1
-Авто гарааш -1
Тээврийн хэрэгсэл: 225.000.000
1.Ssang yong- Rexton -1
2. Toyota Land criuser 200-1
3. Harley Davidson-1
Газар: 36.000.000
1. Эзэмших 1473 м2-1
2. Эзэмших 700 м2-2
