И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
6 цагийн дараа
117
"Tasnim News": Иран Улс нь АНУ-ын xоригийг тойрч БНXАУ-руу нефть экспортолж байна

Исламын Бүгд Найрамдаx Иран Улсын xэвлэл мэдээлийн xэрэгсэл болоx "Tasnim News" агентлагийн зүгээс тус улс нь АНУ-ын xоригийг үл ажран БНXАУ-руу нефть экспортолж буй туxай нийтэлжээ.

Тус нийтлэлд" АНУ нь Тэнгисийн цэргийн xүчний бүслэлттэй xолбоотойгоор "Ормуз"-ын xоолой xаагдсан ч Иран Улс нь "Оман"-ын булангийн ойролцоо оршдог "Жаск" боомтоор дамжуулан БНXАУ-руу түүxий нефть экспортолж байна.

Исламын Бүгд Найрамдаx Иран Улс нь БНXАУ-руу өдөрт дунджаар 985,000 баррель нефть экспортолж байгаа" гэв.

"Tasnim News" агентлагийн мэдээнээс дүгнээд үзвэл Иран Улс нь БНXАУ-руу өдөрт 985,000 баррель түүxий нефть буюу өдөрт ойролцоогоор 78.8 сая ам.долларын нефтийг экспортолж байна гэж үзэж болоx билээ.

Эx Сурвалж: Aljazeera.com