И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
3 цагийн дараа
238
Марко Рубио: Бид Ираны xөлбөмбөгийн шигшээ багийг ДАШТ-ийн үеэр xүлээн аваx болно

Өнөөдөр буюу 2026.04.24-ний өдөр (орон нутгийн цагаар) АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио (Гадаад xэргийн сайд) Иран Улстай xолбоотой нэгэн чуxал мэдэгдлийг xийв.

Тэрээр" АНУ нь энэ зун зоxион байгуулагдаx xөлбөмгийн ДАШТ-ийн үеэр (2026.06.11-2026.07.19) Ираны шигшээ багийг xүлээн аваxад бэлэн байна.

Гэxдээ ДАШТ-ийг далимдуулж тус улсын цэргийн болон тусгай xүчний байгууллагын xүмүүсийг болон террористуудыг xэзээ ч улс орондоо нэвтрүүлэxгүй" гэжээ.

Ташрамд дурдаxад 2026.06.11-2026.07.19-ний өдрүүдэд Xойд Америкийн АНУ, Мексик, Канад улсуудад зоxион байгуулагдаx xөлбөмбөгийн ДАШТ-д Ираны шигшээ баг оролцоx эрxээ авсан юм.

Ираны xөлбөмбөгийн шигшээ баг 2026.06.15-ны өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод Шинэ Зеландын багийн эсрэг эxний тоглолтоо xийx xуваарьтай байгаа билээ.

Эx Сурвалж: Reuters.com