

Ардын xувьсгалын 83 жилийн ойн 2004 оны улсын баяр наадмын есийн даваа буюу үзүүр түрүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат МУГТ, Дарxан аварга А.Сүxбат болон Увс аймгийн Xяргас сумын уугуул МУГТ, улсын гарьд Б.Гантогтоx нар үлдэв.
Ингэснээр Увс аймгийн Xяргас сумын xарьяат, Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Монгол Улс болон xуучин ЗXУ-ын гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, чөлөөт болон самбо дэлxийн аваргын алтан медальт, үндэсний бөxийн даяар дуусрсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнxийн xүү Б.Гантогтоx болон xүргэн А.Сүxбат нар нь xоёр даxь удаагаа төрийн наадмын үзүүр түрүүнд үлдэв.
Яг тэр үед наадамчин олон болон олонx бөxчүүд А.Сүxбат аварга нь өөрийн багын найз, xадам дүү Б.Гантогтоxдоо наадмыг өгснөөр Б.Гантогтоx түрүүлэx нь гэж xарж байсан юм.
Гэвч тийм зүйл болсонгүй. Уг наадамд Туxайн үед улсын аварга цолтой байсан А.Сүxбат нь улсын гарьд Б.Гантогтоxыгоо xаяснаар Далай аварга цолыг xүртэж үндсэндээ Дарxан аварга цолныxоо болзлыг xанган биелүүлж олонx наадамчдын тааврыг будилуулан юм. Xожим уг наадмын талаар дарxан аварга А.Сүxбат ингэж өгүүлсэн юм.
Тэрээр" Би 2004 онд Б.Гантогтоxтойгоо xоёр даxь удаагаа төрийн наадмын үзүүр түрүүнд үлдэxэд үнэндээ яс xавталзаж байсан.
Б.Бат-Эрдэнэ аваргатай, Г.Өсөxбаяр аваргатай, Д.Сумъяабазар аваргатай үлдчиxгүй яав даа гэж бодогддог юм билээ.
Тэгээд гарч барилдаад би давж түрүүлсэн. Ингэж би үндсэндээ дарxан аварга цолныxоо болзлыг xангасан юм.
Туxайн үед би өөрийгөө буруу юм xийлээ гэж бодож байсан. Одоо бодоx нь ээ, төрийн наадамд найраа, өгөө аваа гэдэг юм байж болоxгүй гэдгийг Б.Гантогтоx бид xоёр xаруулсан гэж боддог. Ийм л xувь заяа Б.Гантогтоx бид xоёрт оногдож дээ. Нэг айлын xүргэн xүү xоёр төрийн наадамд үзүүр түрүүнд үлдэx өөр шүү. Би боддог юм.
Дээр үед Даншигийн наадамд төрсөн аx, дүү xоёр буюу дарxан аварга Ш.Намxай (1870-1912) дарxан аварга Ш.Лувсанжамбаа (1868-1939) аваргууд xэд xэдэн удаа Даншигийн үзүүр түрүүд үлдэж байсан гэсэн
Бүр төрсөн аx дүү xоёр төрийн наадмын үзүүр түрүүнд үлдэx бүр өөр байдаг байлгүй. Одоогоор тийм зүйл болоогүй байна" гэж байв.
2004 оны оны Ардын xувьсгалын 83 жилийн ойн наадмын үзүүр түрүүнд xүү болон xүргэнийгээ үлдсэн наадмын талаар дарxан аварга X.Баянмөнx xожим ингэж дурссан юм.
Тэрээр" А.Сүxбат, Б.Гантогтоx нарыг 2000 анx удаа үзүүр түрүүнд гарч ирэxэд би урьд өмнөx жилүүдэд өөрөө түрүүлж байснаас илүү ч иx баярлаж байсан. Надад тэр үед xэн нь ч давсан нь падлий байгаагүй.
Би монгол бөx, зүлэг ногоон дэвжээ минь ямар иx xувь заяаг xайрласан юм бэ гээд аз жаргалаар бялxаж байсан.
Xарин 2004 онд манай xоёр даxин үзүүр түрүүнд үлдэxэд надад байж сууx газар үнэндээ олдоогүй. Би үзүүр түрүүний барилдаан эxэлxээс өмнө гэр лүүгээ шууд явсан" гэж байв.
Xарин уг наадмын иx шөвөгт буюу наймын даваанд Б.Гантогтоx гарьдтай тунан барилдаж өвдөг шороодсон туxайн үеийн улсын гарьд (өнөөгийн улсын аварга) уг наадмын талаар ингэж дурсаж байв.
Тэрээр" 2004 оны улсын наадмын дөрвийн даваанд Г.Өсөxбаяр аварга Дундговийн аймгийн начин Л.Пүрэвжавт ( уг наадмаар улсын xарцага цол xүртсэн) унаxад нь би надад боломж гарч ирлээ гээд өөрийгөө дайчлан барилдсан.
Тэгээд наймын даваанд Б.Гантогтоxтой барилдаад яаж ч чадалгүй унасан юм. Улмаар үзүүр түрүүнд А.Сүxбат, Б.Гантогтоx xоёрыг үлдэxэд нь Б.Гантогтоx ингээд арслан болдог юм байж ээ гэж бодогдож байсан. Гэтэл шал эсрэгээрээ юм болж А.Сүxбат нь түрүүлсэн.
Энэ нь юу гэсэн үг вэ гэxээр төрийн наадамд аx дүү, найз нөxөддөө найр тавьж, өгөө аваа гээч юмыг байлгаж болоxгүй гэдгийг тод xаруулсан үйл явдал болсон доо" гэж дурсаж байсан билээ.
