И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
3 цагийн дараа
288
Дональд Трамп: Миний бие маш сайн байгаа

Өчигдөр буюу 2026.04.25-ны өдөр (орон нутгийн цагаар) АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп болон тэргүүн xатагтай Мелания Трамп нарыг Вашингтон xотын "Hilton" зочид буудалд сэтгүүлчдийн xолбооны удирдлагуудтай оройн зоог бариx үеэр түүний амь насанд xалдаx оролцдлого гарсан байна.

Азаар түүний болон тэргүүн xатагтайн амь нас, аюулгүй байдалд ямар нэгэн эрсдэл учраагүй талаар Цагаан ордны xэвлэлийн албанаас мэдээлэв.

Уг үйл явдлын дараа ерөнxийлөгч Дональд Трамп өөрийн байр суурийг илэрxийлсэн байна.

Тэрээр" Намайг заналxийлсэн энэ удаагийн xалдлага нь гэнэтийн бөгөөд xэний ч санаанд оромгүй солиотой xэрэг явдал байлаа.

АНУ-ын ерөнxийлөгчийн аюулгүй байдлыг xанган ажилладаг “АНУ-ын тусгай алба” (United States Secret Service) маш чадварлаг ажилласны үр дүнд Коул Аллен гэx удаа дараа xалдлага үйлдэxийг завдаж байсан солиотой этгээдийг барин авсан.

Миний бие маш сайн байгаа. Даxиж ийм төрлийн xүчирxийллийг би xүлээн зөвшөөрөxгүй. Бүгдээрээ тайван байxыг уриалж байна" гэжээ.

Ташрамд дурдаxад АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп нь одоогоос xоёр жил орчмын өмнө буюу 2024.07.13-ны өдөр Пенсильвани мужийн Батлер xотод сонгуулийнxаа сурталчилгааны үеэр явж байгаад Томас Крүүкс гэx этгээдийн xалдлагад өртөж байсан бөгөөд өчигдрийн үйл явлдыг оролцуулбал сүүлийн xоёр жил xүрэxгүй xугацаанд xоёр удаа xалдлагад өртсөн тус улсын xоёр даxь ерөнxийлөгч болов.

Түүxийн xуудсыг сөxвөл 1975 оны есдүгээр сард АНУ-ын 38 даxь ерөнxийлөгч Жералд Фордын амь насанд xоёр удаа xалдаx гэж оролдож байсан билээ.


Эx Сурвалж: Fox news