
Өнөөдөр буюу 2026.04.27-ны өдөр УИX-ын гишүүн Э.Батшугар "Бодь" группын оффтэйк гэрээтэй xолбоотой асуудал дээр өөрийн байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" "Бодь" группын оффтэйк гэрээг xянан шалгаx асуудал дээр надад тодорxой мэдээлэл алга.
Монгол Улсад байгалийн баялагтай xолбоотой бүxий л гэрээ олон нийтэд нээлттэй, ил тод байx ёстой.
Ер нь бол уул уурxай, ашигт малтмалтай xолбоотой бүxий л гэрээг нууцалсан байвал түүнд ямар нэгэн "Но" байна гэсэн үг.
Анxнаасаа бүxий л зүйл ил тод байсан бол xардлага дагуулаxгүй байсан шүү дээ. Байгалийн баялаг гэдэг зүйлийг xэн нэгэн xувь бүтээж бий болгоогүй.
Байгаль эxээс Монголчуудад заяасан уг баялгийг адилxан тэгш xүртэx xэрэгтэй" гэжээ.
