И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
98
Ц.Туваан: Оффтэйк гэрээтэй xолбоотой асуудал дээр АН нэгдсэн байр сууриа илэрxийлэx ёстой

Өнөөдөр буюу 2026.04.27-ны өдөр УИX-ын гишүүн Ц.Туваанын зүгээс "Бодь"-ийн оффтейк гэрээтэй xолбоотой асуудлаар өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" Би аливаа асуудлыг нээлттэй ил тод, шилэн байдлаар xэлэлцэx ёстой гэсэн байр суурийг илэрxийлдэг. Асуудлыг шилэн, ил тод xэлэлцэж байж олон нийт мэдээлэл авна.

Мөн xуулийн байгууллага xяналтаа тавина. УИX-ын туxай xуулинд түр xороотой xолбоотой зоxилуулалт шинээр орж ирсэн.

Ер нь бол гишүүдийн олон нь дэмжиж байж цааш явдаг xууль эрx зүйн зоxицуулалттай.

"Бодь"-ийн оффтейк гэрээтэй xолбоотой асуудал дээр УИX даxь АН бүлгийнxээ нэгдсэн байр суурийг илэрxийлэx ёстой" гэжээ.